Өнөөдөр
» Гишүүдийн мэдээлэл  Нийт гишүүд: 93  Энэ сард: 0  Энэ 7 хоногт: 0  Өчигдөр: 0  Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 3 Хянагч админ: 2
Нийт 1 Зочин 1 Хэрэглэгч 0
Гишүүн
Зочин
[.:Өнөөдөр зочилсон гишүүд:.]
|
Main » 2012 » 7-сар » 7 » Энэ цагын үзэсгэлэнтэй бүсгүйчүүд
4:46 PM Энэ цагын үзэсгэлэнтэй бүсгүйчүүд |
Э
Загвар өмсөгч П.Сарнай: Монголын загварын ертөнцөд хүч
түрэн орж ирсэн чадварлаг залуу загвар өмсөгч. Гоо үзэсгэлэнгийн наадам
"Дэлхийн мисс” уралдааны шилдэг 25-д багтаж, эх орныхоо нэрийг өндөрт
өргөсөн бүсгүй.
"Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн продюсер П.Анужин: Эгэл даруу дүр төрх, уянгалаг намуухан хоолойгоороо олны хайр хүндэтгэлийг татсан дэлгэцийн бүсгүй.
Загвар өмсөгч Э.Сэлэнгэ: "Эра” модель агентлагаас
загвар өмсөгч болох гараагаа эхэлсэн Э.Сэлэнгэ "Гоёл 2011” наадмын топ
модель болсон. Тэрээр дэлхийн сайхан бүсгүйчүүдтэй энэ зэрэгцэхээр
загвар өмсөгч юм.
СТА, дуучин С.Сэрчмаа: Монголын поп таван дива дуучны нэг түүнийг уянгын дууны мастер гэдэг юм. Түүнд царай зүс, хоолой хоёр хослон заяасан юм.
"Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал: Даруухан байх нь түүний гангараа. Д.Отгонжаргал бол хамгийн дур булаам, сэтгэл татам бүсгүйчүүдийн нэг.
Топ модель Г.Оюунгэрэл: Загварын тайзнаа хожуу хөл тавьсан ч гэрлийн хурдаар топын зиндаанд хүрсэн мисс Г.Оюунгэрэл Азид ч үнэлэгдсэн модель билээ.
МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Ичинхорлоо: Дэлгэцийн сайхан бүсгүй. Чадварлаг хөтлөлт, яахын аргагүй Монголын V.I.P.
МУГЖ, Б.Сарантуяа: МУГЖ, Зууны манлай эстрадын
дуучин, поп дива хатагтай Б.Сарантуяа. Энэ тодотголыг тэрээр чадалтай
хоолой, нөр их хөдөлмөрөөрөө олж авсан юм.
МУГТ, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа: Монголчууд түүний эр зоригийг үнэлдэг юм. О.Гүндэгмаа бол шилдэг тамирчин, гайхалтай эмэгтэй. Эх орны минь бахархал.
"Шуранхай” хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа: Тэрээр
монголын урлагт шинэ урсгалыг бий болгосон, хүчтэй бөгөөд уянгалаг
хоолойтой чадварлаг бүсгүй. Нүдээрээ инээмсэглэдэг түүний зөөлөн дүр
төрхөнд олон хүн дуртай.
Топ модель Э.Одгэрэл: Загварын ертөнцөд хамгийн
удаан байр суурь, карьераа хадгалж буй топ модель Э.Одгэрэл. Түүнийг
"Мөнхийн залуу, гоо vзэсгэлэн” гэдэг тодотгол байнга дагаж явдгийг хүн
бүр мэдэх биз.
МУГЖ, Н.Батцэцэг: Монголын уран сайхны олон кинонд
дүрээ мөнхөлж чадсан нэртэй жүжигчин эмэгтэй. "Суварган цэнхэр уулс”-ын
залуухан сэтгүүлч охины дүр хэн бүхний сэтгэлд тодхон үлджээ.
"Эра” төвийн захирал Д.Эрдэнэтуяа: Загварын
"томчууд”-ын нэг "Эра” төвийн Д.Эрдэнэтуяа. Олон шилдэг моделиудыг
төрүүлсэн, монголын загварын ертөнцөд ихийг хийсэн эмэгтэй. Гучин насны
босго аль хэдийн давсан ч гялалзсан, гялтганасан, залуу сайхан хэвээрээ.
СТА, жүжигчин О.Энхтуул: Сайхан бүсгүйн хорин нэгэн шинжийн 19-нь байдаг хэмээн шагшигддаг жүжигчин О.Энхтуул.
Жүжигчин Н.Цэнд-Аюуш: "Коктейль”-ийн сайхан бүсгүйн үзэсгэлэнт төрх хэдийнээ Монголчуудын дунд танил болжээ.
СТА, жүжигчин Б.Эрдэнэцэцэг: Драмын театрын сайхан бүсгүйчүүдийн Б.Эрдэнэцэцэгийн даруухан, нүдэнд дулаахан төрхөнд монголчууд дуртай.
Мисс Ч.Содтуяа: "Азийн модель" агентлагийн тэргүүн,
гайхалтай хөдөлмөрч мисс Ч.Содтуяа загварын бүсгүйчүүд дундаа
боловсролтой чадалтай нэгэн. Нэгэн цагт тэрээр эх орноо төлөөлөн дэлхийн
сайхан бүсгүйчүүдийн тэмцээнд оролцож амжилт гаргаж байсан юм.
МУГЖ, Т.Ариунаа: Т.Ариунаа ямар нэгэн төгс рүү
зогсолтгүй давшиж яваа мятрашгүй тэмцэгч юм. Гал цогтой "галзуу” дуучин
монголчуудын дунд хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг.
Н.Сувд: Монгол төрийн Мандухай сэцэн хатан гэгддэг
түүний авъяас, ур чадвар гайхалтай. Кино дэлгэцнээ захиран жолоодогч
тэнхэлүүн цэцэн хатныг амилуулсан Н.Сувдын дүр одоо ч таны нүдэнд
харагдаж байгаа байх.
СТА, жүжигчин Р.Анхням: Монголын кино урлагт төдийгүй хилийн чанадад авъяас чадвараараа үнэлэгдэж яваа урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг.
МУГЖ, жүжигчин И.Одончимэг: Тайз, дэлгэцэнд залуу
насаа мөнхөлж, тэр дундаа хошин шогийн олон сайхан дүрээрээ түмэн
олондоо хайрлагдсан жүжигчин. Үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа
авъяаслаг жүжигчиндээ баярын мэнд хүргэж байна.
Топ модель Д.Пүрэвсүрэн: "Боолын гэрээ”, "Гоёлын
даашинз” зэрэг чансаатай бүтээлүүдэд тоглож чадсан жүжигчин, топ модель
Д.Пүрэвсүрэн. Үргэлж олны хараанд байдаг түүнийг магтаж, муулах хүн олон
байдаг ч Монголын сайхан бүсгүйчүүдийн эгнээнд багтдаг юм.
Жүжигчин А.Гэрэлцэцэг: "Маск"-ын чимэг А.Гэрэлцэцэг. Хүмүүс түүнийг "Ард түмний мисс” хэмээн хүндэлдэг.
СТА, жүжигчин Д.Ганцэцэг: Драмын театрын алаг нүдэн Д.Ганцэцэг
|
Category: Сонин хачин |
Views: 1236 |
Added by: elbeg_elbeg
| Rating: 1.4/20 |
Total comments: 3 | |
|
|
|
|
|
|