
Ronaldo - Орно л доо Romario - Ормоор юм аа Oliver Kahn - Оливер хаана Allen Iverson - Айлын аав ирсэн Ronaldinho – Ордог юм л доо Zinedine Zidane - Цэндийн Задаан Thierry Henry - Тээврийн Амраа Roberto Baggio - Роберто бааж уу? Patrick Ewing - Баатар Еэвэн -Яагаад өвлийн олимпыг цагаан олимп гэдэг юм бол? -Яахав дээ, тэнд чинь харууд бараг байхгүй шүү дээ
Бэлтгэлийн лагерьт хулгай гарчээ. Цагдаа 100м-ийн тамирчнаас: - Та хулгайчыг гүйцээгүй юм уу? - Гүйцэхээр барах уу. Би түүнийг гүйцээд, дахиж нэг тойроод иртэл тэр алга болчихсон байсан.
Спортын асуулт хариултын нэвтрүүлэг. Хөтлөгч: - Та тун сайн хариулсаар Хойд туйл руу нисэх билет хожлоо. Хэрэв та дараагийн 10-н асуултанд мөн адил зөв хариулвал буцах билетээ хожих болно...
Тоглолтын дараа дасгалжуулагч: -Та нарыг би хэзээ ч тоглож байгаагүйгээрээ тогло гэсэн ш дээ, харин хэзээ ч тоглож байгаагүй юм шиг тоглоодох гэж хэн хэлсэн юм бэ?!
-Би энэ сумо, жудо, чөлөөт бөхийг хооронд нь ялгахгүй юм аа? -Ялгаж ядаад байх юу байхав. Усны хувцастай нь чөлөөт бөх, унтлагын хувцастай нь жудо, паампарстай нь сумо байхгүй юу.
Хоёр цаначин бvтэн өдөр бэлтгэл хийж ууланд гулгажээ. Орой болж нэг нь: - Чи хариад хамгийн тvрvvнд юу хийх вэ? - Хоолоо иднэ дээ. - Дараа нь? - Цанаа тайлна…
Моуриньо тоглолтын дараа шvvгч дээр очоод: - Энэ тун сайхан тоглолт болж өнгөрлөө, гэхдээ та vvнийг vзэж чадаагvйд харамсал илэрхийлье.
Ярцев ажиллаасаа халагдахаас өмнөхөн Пелетэй уулзаад асууж байна. Оросын шигшээ баг хэзээ ДАШТ түрүүлэх бол?... Пеле манай Бразилчууд хокейгоор дэлхийн аварга болсон тэр цагт л...
|