1.
Дискний хэмжээгээ нэм: илүү файлууд, хэрэггүй програмуудаа устгаснаар таны компьютер мэдэгдэхүйц хурдална
-
Интернет ороход компьютерт бий болдог түр файлуудыг устаг : Ямар хөтөч хэрэглэдгээс хамаар ч устгах явц нь ондоо байдаг
-
Хогийн саваа чөлөөл:
Хогийн сав уруугаа ороод л бүх зүйлээ Remove хий, хогийн саванд л
байгаа хойно хэрэггүй зүйлүүд л байгаа байх. Тогтмол хогоо асгаж
сураарай
-
Windows - ийн түр файлуудыг устаг: Хамгийн амар
арга бол Windows - т цаанаасаа байдаг Disk Cleanup програмаар устгах юм.
Хайх хэсэгтээ Disk Cleanup гэж хайхаар л уг програм маань гараад ирнэ
-
Хэрэглэдэггүй програмуудаа устга:
Үйлдлийн системүүд хоорондоо устгах явц нь жоохон ондоо гэхдээ бүгд л
Control Panel дотор байрлана, Windows 7 гийн хувьд Control
Panel\Programs\Programs and Features ийм замаар орж устгана
2.
Хатуу дискээ нягтшуул:
Хэрэггүй жижиг сажиг юмнуудыг устгаад илүү дутуу зайг нь нөхөөд,
хувцсаа эвхээд тавьчихвал хажууд нь дахин хувцас нэмэх зай ч нэмэгдэж
илүү ч хурдан болно.
- Үүний тулд эхлээд дараах замаар ор: Start -> All Programs -> Accessories -> System tools
- Disk Defragmenter програмыг нээ
- Уг програм дотор байрлах Analyze Disk сонголтыг дар
3. Registry - гээ цэвэрлэх:
Хэдийгээр энэ хичээл маань шинэ хичээл ч энэ хичээлдээ мөн л үүнийг
дурдахгүй бол болохгүй нь учир нь Registry цэвэрлэх нь компьютерыг
хурдан болгох хамгийн том алхам юм. Windows цаанаасаа Registry устгах
програм өгдөггүй болохоор та өөрөө л нэг тиймэрхүү програм олох хэрэгтэй
болох нь дээ, манай сайтад хэд хэд байгаа байх
4
. Компьютер асахад ачаалдаг хэрэггүй програмуудаа болиулах - Run команд өгөгчид msconfig гэж бичээд Enter дар
- System Configuration цонхонд Startup табийг нээ
- Тэгээд тэндээсээ бараг анти вирус болон бусад хэрэгтэй програмуудаасаа бусдыг бүгдийг нь болиул
5.
Эцэст нь манай сайтад байгаа Malware - ийг устгах хичээл ашиглаж илүү
дутуу вирусүүдээ устгаарай. Мөн маш сайн вирусийн програм суулгах
хэрэгтэй.