Баннер солилций
Энд таны баннер
Энд таны баннер
Холбогдсон: Зочин
Өнөөдөр: 2025-07-20
Мэдээний төрөл
Санал асуулга
Манай сайт ямар домайн аввал дээр вэ?
Санал өгсөн: 34

Шинэ сэтгэгдэл
Гарчиг:Facebook Tetris hack [ТАТАХ] %100 work
Бичсэн: Ãîñòü
Email:
Огноо: 2014-12-22
Гарчиг:U-Torrent татах хурд нэмэх
Бичсэн: Ãîñòü
Email:
Огноо: 2013-04-21
Гарчиг:GoodDotA Top 5 Vol.1
Бичсэн: Shagai shagai
Email:
Огноо: 2013-04-10
Гарчиг:NETEER мөнгө олох арга (маш амархан)
Бичсэн: Shagai shagai
Email:
Огноо: 2013-04-04
Гарчиг:Fantastic 4
Бичсэн: Болор
Email:
Огноо: 2012-10-20
Гарчиг:Энэ цагын үзэсгэлэнтэй бүсгүйчүүд
Бичсэн: shagai altanshagai
Email:shagai_0905@yahoo.com
Огноо: 2012-08-12
Таны орон зай
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Топ сэтгэгдэл
1
Нэр: altanshagai
Сэтгэгдэл: 11
2
Нэр: Frozen
Сэтгэгдэл: 4
3
Нэр: baterdene
Сэтгэгдэл: 4
4
Нэр: Shagai
Сэтгэгдэл: 3
5
Нэр: Admin_Shagai
Сэтгэгдэл: 0
Өнөөдөр
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 93
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 3
Хянагч админ: 2
Мэдээний админ: 0
Тусгай гишүүн: 1
Гишүүн: 87
» Хүйс
Эр: 50
Эм: 40


Нийт 1
Зочин 1
Хэрэглэгч 0
Гишүүн
Зочин

[.:Өнөөдөр зочилсон гишүүд:.]
Main » 2012 » 5-сар » 6 » Дэлхий дээрх хамгийн учир битүүлэг 10 үзэгдэл
7:53 PM
Дэлхий дээрх хамгийн учир битүүлэг 10 үзэгдэл

Олон зуун жилийн туршид учрыг нь олж чадаагүй нууцлаг үзэгдлүүд байгаль дэлхий дээр элбэг байдаг. Саяхан судлаачид хэр олон удаа дурдагдсан гэдгээс нь хамааруулан тэдгээр нууцлаг үзэгдлүүдийг жагсаан бичжээ.

Жагсаалтын тэргүүнд «таоссын чимээ» гэж нэрлэгддэг тун хачирхам үзэгдэл орсон байна. АНУ-ын Нью-Мексико муж улсын Таос хэмээх жижигхэн хотын оршин суугчид нэгэн ер бусын чимээг олон жилийн турш сонсч байгаа ажээ.Тэр чимээ нь элсэн цөлийн зүгээс гардаг бөгөөд ямар учиртай болохыг нь өнөөг хүртэл тогтоож чадаагүй байгаа юм.




Хоёрдугаарт, алмас оржээ. Хэргийн учир нь аварга том сармагчинтай ч адилгүй, бас хүнтэй ч төсгүй энэ амьтныг манай гарагийн янз бүрийн нутаг оронд амьдардаг хүмүүс харсан байдаг бөгөөд түүний тухай гайхам хачирхалтай зүйлүүдийг ярьцгаадаг юм. Гэхдээ үнэхээр тийм амьтан байдаг уу гэдэг асуултад хэн ч тодорхой хариулт өгч чадахгүй байгаа билээ.

Гуравдугаарт, зөн билэг бичигдсэн байна. Маш олон хүн ямар нэгэн үйл явдлыг хэрхэн өрнөх тухай урьдаас сануулан хэлж өгдөг өөрийн дотоод дуу хоолойгоо "сонсч” чаддаг байна. Зарим нэг нь бүр ирээдүйд болох гэж буй үйл явдлыг урьдчилан хэлэх чадвартай байдаг. Гэхдээ энэхүү «зургаа дахь мэдрэхүй»-г шинжлэх ухаан өнөөг хэр тайлбарлаж чадаагүй байгаа.

Дөрөвдүгээрт, хүмүүс гэнэт учир битүүлгээр ор сураггүй алга болдог тохиолдлууд оржээ. Дэлхий дээр долоо хоног бүр хэдэн арван хүн алга болдог бөгөөд шалтгаан нь одоо хэр тодорхойгүй байна. Энэ сонин үзэгдлийн тухайд янз бүрийн таамаг дэвшүүлдэг юм. Тухайлбал, гэмт хэрэг, ид шид хувилгааны хүчтэй холбон тайлбарлахаас гадна харь гарагийнхан хулгайлсан эсвэл өөр орон зайд шилжин орж алга болдог гэж үздэг. Гэвч эдгээр таамгийн алийг нь ч нотолж чадаагүй юм.

Тавдугаарт, хий үзэгдэл орсон байна. Олон хүн хий үзэгдэл харсан гэж нотолдог боловч энэ талаар шинжлэх ухааны дорвитой судалгаа бараг байхгүй бөгөөд хий юм үзэх нь сэтгэл санааны тогтворгүй байдалтай холбоотой байж болохыг үгүйсгэх аргагүй юм.

Зургадугаарт, дежа вю буюу франц хэлнээс орчуулбал «өмнө нь тохиолдож байсан мэт явдал» гэж нэрлэгддэг үзэгдэл оржээ. Ямар нэгэн байдлаар тухайн үйл явдал урьд өмнө нь болж байсан мэт сэтгэгдэл хүмүүст цөөнгүй удаа төрдөг. Тухайлбал, анх удаагаа очиж байгаа газар нь урд өмнө очиж байсан мэт зарим хүмүүст санагддаг. Энэ ер бусын үзэгдлийг судлаачид олон янзаар тайлбарладаг бөгөөд зарим нь болох гэж буй үйл явдлыг хүмүүс зүүдэндээ хардаг гэж үздэг бол зарим эрдэмтэд реинкарнаци буюу оюун санаа шилжих үзэгдэл хэмээн тайлбарладаг байна. Харин зарим хэсэг эрдэмтдийн үзэж байгаагаар, хүнд хойд нас гэж байдаг бөгөөд өмнөх амьдралд нь тохиолдсон ямар нэгэн үйл явдлыг ой ухаандаа санаж хадгалдаг ажээ.

Долдугаарт, үл мэдэгдэх нисдэг биет бичигдсэн байна. Тэдгээр биетүүдтэй тааралдсан тохиолдол хангалттай олон байдаг ч түүнийг чухам юу болохыг нь хэн ч тайлбарлаж чадаагүй билээ. Нисдэг биетүүдийг харь гарагийнхантай холбон тайлбарладаг ч зарим нь цэргийнхний хийж буй нууц туршилт гэж үзэх нь ч бий.



Наймдугаарт, «үхлийн дараах амьдрал» хэмээх үзэгдэл оржээ. Клиник үхлийг туулсан, эсвэл бараг тийм үхлийн байдалд орж байсан хүмүүс янз бүрийн зүйл үзэж харснаа бичсэн байдаг. Тухайлбал, нарийхан хонгилын үзүүрт ямар нэгэн гэрэл цацарч байсан тухай, нас барсан төрөл садантайгаа уулзан ярилцаж байснаа дурсан ярих нь олонтаа. Анагаах ухааны эрдэмтдийн үзэж байгаагаар, энэ нь тархинд хүчилтөрөгч дутагдсантай холбоотой ажээ. Гэхдээ яг ийм байдалд орсон үедээ хүмүүс махан биеэсээ тасран гарч, өөрийгөө хардаг, мөн, янз бүрийн газар оронд очиж, дараа нь үзэж харснаа дүрслэн ярьдгийн учрыг тайлбарлахад хэцүү юм.



«Хэт мэдрэмж» гэж нэрлэдэг үзэгдэл есдүгээрт орсон байна. Өөрөөс нь алсад орших зүйлсийг мэдэрч, өнгөрсөн ба ирээдүйг хардаг, бусдын бодол санааг уншиж, тэдний эрүүл мэндийн байдал болоод өвчин эмгэгийг нь алсын зайнаас хэлж чаддаг хүмүүс байдаг. Харин эрдэмтэд ийм хүмүүс байдаг гэдэгт эргэлздэг бөгөөд өөрсдийгөө тийм чадвартай гэж нотолдог хүмүүсийг "хууран мэхлэгчид” гэж тодорхойлон нэрлэдэг юм . Гэхдээ ийм чадвар янз бүрийн хүмүүст илэрсэн тухай бичгээр нотолсон зүйлүүд байдаг байна.

Харин аравдугаарт, бие болоод оюун санааны хоорондын холбоог дурдаж болно. Тухайлбал, хэрвээ хүн улайссан халуун зүйл бариад авчихлаа гэж бодвол ихэнх тохиолдолд тухай зүйл нь тийм халуун биш байсан ч гар нь түлэгддэг байна. Мөн өвчтэй хүнд ердийн шохойгоор хийсэн шахмал эмийг маш хүчтэй эм мэтээр ойлгуулбал тухайн хүний эрүүл мэндийн байдал мэдэгдэхүйц сайжирдаг ажээ.



Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хүн өөрийн бодол санаагаараа бие организм дахь физиологийн үйл явцыг удирдаж болохыг харуулж байгаа юм.

Дээр дурдсан бүх үзэгдэлд ямар нэгэн тайлбар бий гэдэг нь мэдээжийн хэрэг, гэхдээ энэ нь өнөөгийн шинжлэх ухааны хүч боломжоос давсан асуудал билээ. Магадгүй эрт, орой хэзээ нэгэн цагт эдгээр ер бусын үзэгдлүүдийн нууц тайлагдах биз ээ.
Category: Сонин хачин | Views: 296 | Added by: altanshagai | Rating: 1.2/21
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Санал асуулга
Манай сайт ямар домайн аввал дээр вэ?
Санал өгсөн: 34